Манай байгууллага ньМонгол улсын үсчин гоо сайханчдын холбоодтой хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөтгөн, Дэлхийн болон Азийн үсчин гоо сайханчдын холбооноос зохион байгуулдаг ур чадварын тэмцээн уралдаанд бусад байгууллагын мэргэжил нэгт нөхөдөө манлайлан оролцсоор ирлээ. Мөн үсчин, гоо сайхан, массажистуудыг өөрийн сургалтын төвөөр дамжуулан сургалтанд хамруулж зах зээлд мэргэжилтэй ажилчдыг байнга бэлтгэх, тэднийг ажлын байраар хангагдахад зуучилдаг.
Манай салонд Монгол улсын мастер, зөвлөх гоо сайханч О.Оюундарь, мастер үсчин О. Балжинням, Хот, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт 1-р зэргийн үсчин Сарантуяа, Бямбатогтох мөн гоо сайханч О. Түвшинзаяа, Л. Батцэцэг зэрэг тэргүүний залуу чадварлаг ажилчдаар, чанартай үйлчилгээг үзүүлдэг билээ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
- Үсчин,
- Усан эмчилгээний гоо сайхан
- Гоёлын гоо сайхан
- Маникюр
- Педикюр
- Шар үс хуулах
- Саун
- Бүтэн биеийн болон хөл тавхайн массаж

1. Гоо сайхан
Дэлхийд шинээр нэвтэрч байгаа шинэ технологи болох усан массажыг Монголд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна. Хүчилтөрөгчөөр баяжуулан ионжуулж, талсжуулсан эмчилгээний зориулалттай амьд усаар тусгай аппарат ашиглан дэвшилтэд шинэ технологийн дагуу усан массажыг хийдэг.
Энэхүү усан массаж нь:
- Батга эмчлэхдээ 98%
- Сэвх арилгаж цайруулах 80%
- Үрчлээ арилгахдаа 80%- ын баталгаа өгдөг. Усан массажны үр дүнд бид арьсны маш олон асуудлыг шийдэж чаддаг болсон.
2. Массаж
Эмчилгээний болон алжаал тайлах массажыг халуун тос, халуун чулуу, ургамалтай халуун бөмбөлөгөөр хийснээр хүний цусны эргэлтийг болон тунгалагын системийн үйл ажиллагааг дэмжиж шар усны эргэлтийг сайжруулдаг учир дархлаа , эд эсийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.

3. Үсчин
Манай компани нь Солонгос улсын "Incus" болон "Comang" компаний үсчний салоны зориулалттай мэргэжлийн бүтээгдэхүүн болон ахуйн зориулалтын бүтээгдэхүүнийг оруулж ирэн үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Дээрх компаний бүтээгдэхүүн нь үс арчилгааны ба эмчилгээний зориулалттай үсийг эрүүлжүүлэх эмчлэх бүтээгдэхүүн бөгөөд шулуун хими, тэжээлийн тос, үсний маникюр зэрэг бүхий л төрлийн сайн чанарын бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ зориулж байна.
4. Маникюр, педикюр болон Wax
Солонгос улсын гоо сайханы тэргүүлэгч "Cosline" брэндийн мэргэжлийн салоны зориулалттай бүтээгдэхүүний хэрэглэж хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсээр байна.

5. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Манай компани нь Олон улсын стандарт болох ISO9001/ ISO14001 хангаж, GMP нэвтрүүлсэн Солонгос улсын "Natural F&P" корпорацийн "Evergood life" брэндийн Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Монгол улсынхаа зах зээлд борлуулж эрүүл амьдралынх нь баталгаа болж хэрэглэгчдийнхээ талархалыг хүлээсээр байна.
6. Мэргэжлийн сургалт олгох төв
Үсчин, гоо сайхан, массажистуудын мэргэжлийн сургалт олгох сургалтын төвөөрөө дамжуулан олон хүүхэд залуучуудыг сургаж хүмүүжүүлэн ажлын байраар хангаж байгаа юм.







