Манай салбар нь 2009 онд хурим цогц үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор анх үүсгэн байгуулагдсан билээ. 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн албан байгууллагын тэмдэглэлт ойн баяр, үйл ажиллагааны заал чимэглэл, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэж эхэллээ.
Бидний давуу тал: Манай компани нь шинэхэн хосуудын хуримыг мэргэжлийн өндөр түвшинд дээд зэргийн зохион байгуулалттай сэтгэлд тань нийцүүлэн хийж өгнө. Олон газар явж цаг алдахгүй нэг доороос хуримын бүх төрлийн чанартай цогц үйлчилгээг авах боломж олгож байгаагаараа давуу талтай юм.
Хосуудын амьдралд ганцхан тохиох энэ л ёслол төгөлдөр баяраа та санаа зовох зүйлгүй, сэтгэл хангалуун аз жаргалтай дурсамжаар дүүрэн тэмдэглэхийг хүсэж байгаа бол бидэнд хандаарай.
Заал чимэглэл
Бүх төрлийн зочид буудал, ресторан, заал, амралтын газар, зуслангын байр зэргийг таны хүссэн өнгө төрхөнд нийцүүлэн чанарын өндөр түвшинд чимэглэж гүйцэтгэнэ.
Хуримын хувьцас болон худалдаа
Хамгийн сүүлийн үеийн загвар хийцийн өргөн сонголттой хуриманд хэрэглэгдэх бүх төрлийн хосуудын болон хүүхдийн бэлэн хувцас, гоёл чимэглэл, гутал, цүнх зэргийг худалдаалж байна.
Хуримын зураг авалтын цогц үйлчилгээ
- Хуримын альбом
- Байгалын зураг авалт
- Студийн зураг
- Ёслол болон цайллагын зураг авалт
Бэлэг : Хосуудын жаазтай зураг, түрүйвчний зураг
Хамаг бүхэн бороо мэт уусан шингэхэд харин гэрэл зураг шороо мэт үүрд үлдэнэ
Зураг бүхэн түүх өгүүлдэг
Хуримын видео бичлэг
- Хосуудын түүхийг харуулсан баримтад нэвтрүүлэг
- Хуримын бичлэг DVD
Шинэ санаа, шилдэг технологи, шинэлэг бүхнээр таны хуримын бичлэгийг хийж өгнө
Хуримын гоо сайхны цогц үйлчилгээ
- Хуримын үс засалт
Хуримын болон гоёлын үс засалтаар монголдоо тэргүүн байранд ордог мэргэжлийн ур чадвар сайтай мастир үсчид хосуудын нүүр царай болон хувцасанд тохируулан та бүхний хүсэлтээр чанарын өндөр түвшинд үйлчилж байна.
- Хуримын нүүр будалт
Монгол улсын шилдэг гоо сайханчид хосуудын нүүрний хэлбэр, үсний засалтанд тохиорулан мэргэжлийн буталтыг хийж өгнө.
- Хуримын хумс засал
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг хумс засалчид бүсгүй таны гарыг хүссэнээр тань засаж, будаж үйлчилнэ.
- Хуримын урилга
Бүх төрлийн өнгө хэмжээний загвартай, тансаг чамин хийцтэй урилганаас хосууд сонголтоо хийх боломжтой.
- Хуримын зохион байгуулалт
Өвөг дээдсээс улбаалан ирсэн үнэт ёс заншилаа дээдлэн ураг барилдах ёслолыг мэргэжлийн чадварлаг хөтлөгч, хамтлаг ,дуучдын бүрэлдэхүүнтэйгээр нижгэр зохион байгуулж өгнө.






