
Алтан кальци (Evergood Calcium gold)
Хүний биеийн ихэнхи кальци нь яс, шүдэнд химийн нэгдэл байдлаар /99%/ байж, эс болон эсийн дотор, гаднах шингэнд бага хэсэг /1%/ оршин биеийн кальци, фосфорын тохируулганд оролцдог. Кальци дутах үндсэн шинж нь хүний үс, хумс хэврэгших, буйл үрэвсэж, шүд хэврэгших болон цоорох, нуруу өвдөх, бөхийх, хөл гар бадайрах, цусны даралт ихсэх, зүрхээр базлах, стресст амархан орох явц юм.
Алтан кальци бэлдмэлийн үндсэн найрлага:
Хамгийн нол давуу тал нь цэвэр сүүнээс гаргаж авсан кальцитай тул хүний бие махбодид маш амархан шимэгдэж ясны эдийн бодисын солилцоог түргэсгэж өгдөг. Мөн хүний биед кальцийн шимэгдэлтийг идэвхижүүлдэг Д амин дэс болон магни, каль агуулсан байдаг. Шар цэцгийн үрнээс гаргаж авсан бодис, chorella (ногоон замаг), өргөст угафи модны холтосны биоидэвхит нэгдлүүдийг агуулах ба иогурт (исэг цагаан идээ), мальтодекстерин (нийлмэл нүүрс-усны задралын бүтээгдэхүүн), тосны хүчлийн эфир, ариутгасан усан үзмийн чихэр (глюкоз), загасны тос (Д амин дэм мэт тосонд уусдаг аминдэмүүд ихээр агуулдаг), далайн замагны кальци, цайр, А аминдэм, сүүний фосфопротейд (ээдмийн уураг) гэх мэт биологийн идэвхит бодисуудыг агуулсан байна.
Бүтээгдэхүүн яагаад ашигтай вэ?
- Д аминдэмийн үндсэн үйлдэл нь эсэд шимэгдэлт эхлэх үеэс кальци, фосфорын солилцоонд оролцдогт оршино.
- Орчин үеийн ойлголтоор Д аминдэмийн завсрын бүтээгдэхүүнүүд (түүний гидроксижсон нэгдлүүд) цусны кальцийг тохируулах тогтолцооны нэг хэсэг болдог төдийгүй гэдэс түгжрэх үед цусанд кальци, фосфор шимэгдэхэд тусалдаг хэмээн үздэг.
- Д аминдэм фомфат ахин шимэгдэхэд идэвхитэй тусална.
- Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд энэхүү аминдэм нь эсийн митохондрид кальци хурамлагдахад нөлөөлж, эдийн амьсгалын исэлдэн фосфоржих (ийм процесс явагдсанаар бие энерги үүсдэг) процессын нэгэн хүчин зүйл тал нь болж өгдөг байна иймээс кальци дутлын талаар дээр дурьдсан шинж тэмдгүүд болон хүүхдийг сульдаа өвчнөө ссэргийлэхэхд энэ аминдэмийн ач тус чухал.
Хэрэглэх заавар: Насанд хүрсэн хүн өдөрт 2 ширхэгээр 3 удаа, хүүхэд өдөрт 1 ширхэгээр 3 удаабүлээн усаар даруулж зажилж хэрэглэнэ.
Хадгалах заавар: Хүүхдийн гар хүрэхгүй, нарны шууд тусгалаас хол газар хадгална.






